Тэвчээртэй байх хэрэгтэй
  #Золбоо   НИЙГЭМ   2019-07-01 17:56:44

Тэвчээр. Чухам энэ юу вэ? Би үүнийг хир сайн мэдэх вэ? Заримдаа хаанаас гэдэг нь мэдэгдэхгүй биднээс ямар их агуу тэсвэр тэвчээр гардаг мөртлөө заримдаа мэдээд байгаа хирнээ өөрсдөө харамсаж, хайрт нэгнээ эмзэглүүлсэн алдаа гаргах үед тэр л тэвчээр дутагдсанаас болсныг ойлгодог. Хүн өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй л гэдэг. Хүн хөдөлмөрч хичээнгүй нугаршгүй байх хэрэгтэй л гэдэг.

Хүн муу зан чанараа дарж барьж сурах хэрэгтэй гэж бас ярьдаг сургадгийг та бид бишгүй л сонссон. Гэтэл бид биелүүлдэг нь хэд билээ. Бид бүгдээрээ хэнээс дутсан гэж хүнээс өөр амьтан гэж бусдын чаддагийг чадахгүй байгаа бол. Магадгүй зарим нэг нь над шиг бас бусад шиг тэвчээр гэдэг зүйлийг хаанаас олж яаж бий болгодог юм бол гээд бодоод эргэлзээд сууж байгаа гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Би бусдын л адил залхуурдаг нэгэн. Бас  их уурладаг. Зарим үед бусдыг эмзэглүүлж гомдоохдоо гаргуун нэгэн. Хэрвээ би тэвчээртэйхэн шиг хөдөлмөрлөөд хичээгээд явбал миний амьдрал болон би гэдэг хүн өөрөө ямар болж чадахаа мэддэг. Хэрвээ би тэвчээртэйхэн шиг уур хилэн сул талаа барьж засаж чадвал хайртай хүмүүстээ ямар том бэлэг барьж чадахаа төсөөлж чаддаг. Би тэвчээр гэдэг зүйлийг их бодлоо.

Та, би, бид бүгдээрээ мөрөөдөх дуртай. Ингээд ийнхүү нэг төсөөлөөд үзлээ..  өмхий самхай үнэртэж, ургамал ногоо нь хатаж илжирсэн, намгархаг зөөлөн хөрстэй, жихүүдэс даасан, манантсан бөглүү харанхуй ертөнц байна гээд. Эргэн тойрон өвчин зовлонгоор дүүрсэн. Харх ч тоож амьдрахааргүй. Мэдээж би ийм газар насаараа амьдрахыг хүсэхгүй. Би  энэ газар байх нь надаа  зохисгүй дургүй хүргэм тиймээс эндээс холдож гарахыг хүснэ. Тиймээ энэ бол би хүсэж байна. Миний  хүсэл  миний хүрэх замыг тодорхойлно. Та нар гийж шувууд жиргэсэн амар амгалан сайхан газрыг төсөөлж эхэлнэ. Төсөөл, бүр нарийн нэг ч юмыг алдалгүй хүсэж байгаа бүхнээ төсөөлөөд л . Би  өөрийнхөө ирээдүйн замыг бас замын үзүүрт гэрэлтэх өөрийн ертөнцийг тодорхойлж байна. Эсвэл би хүсэхгүйгээр төсөөлөхгүйгээр зүгээр л энэ газраа үлдэж болно. Миний  л хэрэг. Би  шинэ амьдралыг хайж эхлэв. Гарах гарц хаана байна гээд эргэн тойрноо сайтар аживч бүгд л өнөө бөглүү ертөнц харагдана. 

Хэчнээн эргэн тойрноороо эрж хайвч нөгөө гарах зам үл олдоно. Миний  найдвар унтарч эхэлнэ. Магадгүй би бүүр итгэлээ алдаж энэ ертөнцтэйгөө эвлэрнэ. Эсвэл миний  найдвар унтарч эхэлсэн ч миний  явах хүсэл улам оргилох болно. Гарах гарц байх магадлал багасах тусам би улам хүснэ. Эндээс буюу өөрийн туйлын хүслээс би цааш үргэлжлүүлж хайх итгэлийг олж авна. Миний  итгэл зөвхөн намайг хүсэхээ болих үед л хамт унтарна. Би  хайсаар хайсаар.

Гэтэл би эргэн тойрноо л хараад байснаас биш дээшээ харж байгаагүйгээ гэнэт саналаа. Толгойгоо дээш өргөн хараагаа тэнгэр өөд сунгалаа. Тэнд би үл ялиг гэрэлтэн туяарах жижигхэн цонхыг олж харлаа. Тиймээ энэ бол би туйлын хүсэл итгэл 2-г алдаагүй учир олж чадсан гарц минь. Одоо надаа нэг асуудал байна. Тэр гэрэлт цонх их өндөрт оршдог. Би үсрээд эсвэл нэг шат тавиад хүрнэ гэж бодсоны ч гарз. Цонхонд хүрэх цорын ганц боломж бол би өндрөөс өндөр томоос том шат барина.

Шатаа би тоосго шавраар барина. Тэр ертөнцөд хялбар зам байхгүй. Энэ бол тэр ертөнцийн хууль. Харин цонхны хир хол ойр байх нь миний хэзээ цонхыг олж харснаас минь шалтгаална. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр холдох болно. Тиймээс энэ бөглүү ертөнцийг орхихыг хүссэн даруйдаа олж харах л хэрэгтэй . Би шатаа барьж эхэллээ…..

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close