Орон нутгийн мал эмнэлгийн улсын байцаагч нарт зориулсан “Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагаа, чадавхыг сайжруулах” сургалт анх удаа зохион байгуулагдаж байна.
5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй тус сургалтад 21 аймаг, 330 сумдын мал эмнэлгийн тасгийн 500 гаруй тархвар зүйч болон мал эмнэлгийн байцаагчид оролцож байна.
Сургалтаар мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд тавигдах шаардлага, мал эмнэлгийн олон улсын экспорт, импортын үйл ажиллагаанд тавигдах шаардлага болон цаг үеийн мэдээллээр ханган ажиллаж байна.
Сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл, НҮБ-ийн ХХААБ, Дэлхийн зөн ОУТББ-тай хамтран зохион байгуулж байна.
0 cэтгэгдэлтэй