Нийтийн тээврийн газраар ирэх өдрүүдэд автобусны үйлчилгээнд гарах тоог нэмнэ гэдгийг мэдээлээд буй. Мөн түгжрэл их байгаа энэ үед сурагчдыг сургуулийн автобусанд нь суулагхыг зөвлөлөө. Хотын хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140 автобус нийт 215 автобус сурагчдад өнөөдрөөс үйлчилж эхэлсэн.
Зарим сургуулийн автобус жолоочоос гадна зохицуулагчгүй гэдэг шалтгаанаар хичээлийн эхний өдөр автобус үйлчлэхгүй байгаа аж.
Дээрх асуудал үүссэн тохиолдолд сургуульд болон нийтийн тээврийн газарт иргэд санал хүсэлтээ өгөх боломжтой. Ингээд энэ хичээлийн жилд сурагчдад үйлчлэх автобусны маршрутыг зурагт дэлгэрэнгүй харууллаа.
0 cэтгэгдэлтэй