Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16¹ дүгээр зүйлийн 16¹.12-т заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд даргаа олонхын саналаар хоёр жилийн хугацаагаар сонгож, чөлөөлөх зохицуулалттай. Энэ хүрээнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хурал 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр болж, Зөвлөлийн даргыг сонгох болон бусад асуудлыг хэлэлцлээ.
Уг хурлаар Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар Зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан Зөвлөлийн даргаар сонгогдлоо. Ингэснээр 2024-2025 онд зөвлөлийн даргаар ажилласан Н.Энхбаяр зөвлөлийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллах бөгөөд түүнд зөвлөлийг амжилттай удирдаж ажилласанд зөвлөлийн гишүүд, Ажлын албаны зүгээс талархал илэрхийллээ.
Шинээр сонгогдсон дарга 2026-2028 онд хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төсвийн сахилга бат, дунд, урт хугацааны төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн Зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд Зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргийг хэрэгжүүлнэ.

-21° C
3565.02

0 cэтгэгдэлтэй