Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өчигдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн, Хяналтшинжилгээ, үнэлгээний газрын дарга Л.Батмөнх, мэргэжилтэн Д.Сонгохбаяр нарыг хүлээнавч уулзаж, 2024 онд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтанд БТСУХ-ны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, мэргэжилтэн Ч.Базарсүрэн нар байлцав.
Энэ уулзалтын үр дүнд 2024 онд Францын нийслэл Парис хотод болох зуны паралимпын наадмыг телевизээр шууд дамжуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд бүх нийтийг хамарсан өдөрлөг зохион байгуулахаар санал нэгдлээ.
Дараань пара спортын Үндэсний шигшээ багийн тамирчидтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн нөлөөллийн ажил зохион байгуулна. Түүнчэн аймаг, дүүргүүдийн Биеийн тамир, спортын, газар, хороодын төлөвлөгөөнд пара спортын тэмцээн уралдаан зохион байгуулдаг байхыг тусгахаар боллоо.
0 cэтгэгдэлтэй