Болгар улсын засгийн газар ихэнх хэсэгт онц байдал зарласан байна.
Ням гарагт Румын, Молдав улсад их хэмжээний цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас нэг хүн амиа алдаж, олон зуун орон нутаг гэрэл цахилгаангүй болж, улсын чанартай зарим замуудыг хаасан байна.
Молдавын 40 настай эрэгтэй ням гаригт өөрийн сууж явсан машин замаас гарч мод мөргөсний улмаас нас барсан гэж Молдавын үндэсний цагдаагийн газраас мэдээлсэн бөгөөд орон нутгийн цагаар үд дунд гэхэд зургаан зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Молдавын цагдаа Telegram дээр нийтэлсэн мэдэгдэлдээ “Бид жолооч нарт хандан тоног төхөөрөмжгүй машинаар замд гарахгүй, бага хурдтай явахыг удаа дараа уриалж байна” гэж мэдэгдээд “яаралтай шаардлагагүй” машин жолоодохгүй байхыг анхааруулав.
0 cэтгэгдэлтэй