Нэг жилийн өмнө буюу 2022 оны 12 сарын 02-ны өдөр 44 их наядын нүүрсний хулгайг мэдээд эсэргүүцсэн, алдсан боломжоо ойлгосон иргэдийн төлөөлөл А.Отгонбаатар, Б.Амгаланбаатар, Н.Тэмүүжин, О.Нямдорж, Д.Энхсайхан, Т.Дорж гэсэн хүмүүс хариуцлага нэхэж Сүхбаатарын талбайд суулт хийж эхэлсэн. 30 жил МАНАН-д хууртсан, Эдийн засгийн хямрал, авлигач хулгайч нарын уланд гишгэгдэж, өндийх тэнхэлгүй болсон ард түмэн Үндсэн хуульд заасан үг хэлэх эрх, эрх чөлөөгөө эдэлж жагсагчдын тоо нэмэгдсээр 12 дугаар сарын 27-ыг хүртэл жасгаж нэгдсэн.
2022 оны 12 дугаар сарын 04 нд жагсаал хүчээ авч 12 дугаар сарын 05 нд иргэд Төрийн ордон руу дайрч бүр улс даяар онц байдал зарлахад хүрсэн. Ийнхүү 12 дугаар сарын 06-ны өглөө “Гэнэт” жүжигчин Цогтоо гарч ирж, би ийм хулгайг сонсоод тэвчихгүй гарч ирлээ. Би эцсээ хүртэл тэмцэнэ гэж гарч ирсэн. Тухайн өдөр буюу 12 дугаар сарын 06-нд жагсагчдын төлөөлөлтэй Засгийн Газраас уулзана гэхэд Цогтоо би та нартай уулзана, та нар бол хулгайч. Монгол улсыг олон улсын шүүхэд өгнө, нэрсийг зарла гэж жагсаал удирдаж зарим хүмүүсийг хөөж, энэ бол залуучуудын жагсаал настай хүмүүс яв гэх мэт авир гаргасан. Жагсаал тухайн үед эрчийг авч байсан ч нүүрсний хулгайчид, жагсаалыг хулгайлж жагсаалыг өөр тийш эргүүлж, үр дүнгүй болгох, хулгайгаа мартуулах буюу сэдвийг сэдвээр дарсаар нэг жилийн нүүрийг үзээд байна.
Тиймээс түрүү жилийн жагсаалыг эхлүүлж байсан хүмүүс нүүрсний хулгайг “МАРТАЖ ҮЛ БОЛНО” гээд яг нэг жилийн дараа хулгайг ахин сануулж хариуцлага тооцуулах, сонсгол хийлгэх зорилгоор 2023 оны 12 дугаар сарын 02-нд дахин жагсаал хийх тухай зарыг 2023 оны 11 дугаар сарын 02-оос хойш явуулж олон нийтийг уриалсан. Гэтэл “МАРТАЖ ҮЛ БОЛНО” жагсаалын сургаар төрийн ордонд толгойтой бүхэн нь сандралдаж нүүрсний сонсголын товыг яаран зарлаад байна. МУ-ын Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хэвлэлийн хурал хийж нүүрсний сонсголыг зохион байгуулах товыг нийтэд мэдээлсэн учир “МАРТАЖ ҮЛ БОЛНО” жагсаалыг хийх шаардлагагүй гэж нэгт үзсэн байна.
Мөн 2023 оны 12 дугаар сарын 04-08-нд, 2023 оны 12 дугаар сарын 18-22-нд хийх сонсголын үеэр иргэд, олон нийт анхаарлаа нүүрсний хулгайн хэрэгт хандуулах нь чухал гэж үзжээ. Иргэд хэн? хулгай хийсэн, мөрдөн шалгах хэрэг ямар шатандаа явж байгааг мэдэх нь чухал. Нүүрсний сонсголоор яригдах хулгайн баримтуудыг, иргэдийн анхаарлын төвөөс гаргах, өөр тийш нь хандуулах буюу сэдвийг сэдвээр дардаг бохир технологи “МАРТАЖ ҮЛ БОЛНО” жагсаал дээр хэрэгжих магадлал өндөр тул жагсаалыг цуцлах болсон нь 2 дахь үндэслэл гэсэн юм. Тэдний гол зорилго бол хулгайн хэргийг олон нийтийн анхааралд хадгалж байгаад хулгайчдад хариуцлага тооцуулах явдал гэнээ.
Тиймээс тэд үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, одоо нүүрсний сонсгол, хэлэлцүүлэгт Үнэн ба Зөв намын төлөөллийг биеэр оруулахыг шаардаж байгаа юм байна. Ингэснээр тэд өөрсдийн мэдээллийн эх сурвалжаар хэлэлцүүлгийг шууд дамжуулж, тэнцвэрт байдлыг хадгалан, үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой байгаа гэнэ ээ.
Тэд хэлэхдээ бид төрөөс төрсөн тэрбумтнуудын гар хөл биш. Бид харин хулгайчгүй нийгмийн төлөө яваа улс төрийн сөрөг хүчин юм гэж хэллээ.
Тэдний хэлэлцүүлэгт биеэр оролцуулахыг шаардсан Албан бичгийн хариуг ажлын 3 хоногт багтааж өгөх ёстой гэв.
0 cэтгэгдэлтэй