Завхан аймгийн Түдэвтэй, Баянхайрхан, Асгат сумын нутагт зам, даваа хаагджээ

Serelt admin 2023-11-28

Завхан аймгийн хойд сумдын нутгаар цасан шуурга шуурсны улмаас Нөмрөг-Сонгино-Наранбулаг чиглэлийн авто замын 518 дахь километрт Түдэвтэй сумын Шар нуруу багийн цагаан дөрөлж гэдэг газар 30-40 автомашин өчигдөр орой (2023.22.27) явах боломжгүй болсон байна. Түүнчлэн Баянхайрхан сумын Төөнтийн даваа, Асгат сумын Усны даваа хаагдаж, автомашин явах боломжгүй болжээ. Улмаар авто замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхээр “Завхан АЗЗА” ТӨХК-ийн Шуурхай ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд Баруун аймгийн нутгаар хэсэгчлэн хүчтэй цасан шуурга шуурсаар байна. Иймд иргэд орон нутгийн замд зорчихдоо очих газрынхаа зам давааг сайтар судалж, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай, холбоо барих боломжоо бүрэн хангаж зорчихыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.