Улсын хэмжээнд нийт 69.1 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарснаас 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржина. Засгийн газрын энэ оны 279 дүгээр тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт аюулгүйн нөөц бүрдүүлбэл зохих өвс тэжээлийн хэмжээг тогтоон хүргүүлээд буй. Тэгвэл тус тогтоолын хүрээнд аймаг сумдын аюулгүйн нөөцөд нийт 20.2 мянган тонн өвс, 8.0 мянган тонн тэжээл бэлтгэжээ.
Малчдын хувьд:
- 1.2 сая тонн хадлан
- 118.5 мянган тонн ногоон тэжээл
- 61.4 мянган тонн үйлдвэрийн тэжээл
- 48.1 мянган тонн гар тэжээл
- 18.6 мянган тонн дарш
- 81.4 мянган тонн давс, хужир бэлтгэсэн нь шаардагдах өвс, тэжээлийн 92.3 хувийг хангаад байгаа юм.
Мөн газар тариалангаас 111 мянган га талбайд тэжээлийн ургамал тариалж, 240 мянган тонн ногоон тэжээл хурааж авчээ. Түүнчлэн гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэгдэх 300 мянга гаруй тонн улаан буудайгаас 80 мянган тонн тэжээл үйлдвэрлэж, 70 мянган тонн буудай тэжээлийг будаа руу шилжүүлсэн байна. 2023-2024 оны мал аж ахуйн салбарт 390 мянган тонн тэжээл нийлүүлэгдэж байгаа аж.
0 cэтгэгдэлтэй