Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд нэгдэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан өсвөр үеийн хүүхэд, залуучуудад Байгал Эх дэлхийгээ хайрлах, Эх оронч үзлийг төлөвлүүлэх зорилгоор Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, Өнөр бүл хүүхдийн төв, Манай гэр, Цөлийн сарнай төвийн 100 хүүхэд, Нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн 80 гишүүд, Улаанбаатар хотын Хүүхэд, залуучуудын эвлэлийн 100 ахмадууд хамтран 2023 оны 06 сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны хооронд “Инчон мөрөөдлийн төгөл” цэцэрлэгт хүрээлэнд 1800 ширхэг мод тарилаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн нийт хүүхэд, залуучууд, ахмадууддаа талархал илэрхийлье.
0 cэтгэгдэлтэй