“Нүүрсний” гэх хэргийн нотлох баримтын шинжлэх судлах өнөөдрийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагааны талаарх мэдээллийг шинжээч танилцуулаа. ШИНЖЭЭЧ: “Тавантолгой” ХК-аас ирүүлсэн 2013-2022 оны хөрсний ажлын гүйцэтгэх гэрээ, ажлын актыг хянаж үзэхэд 500-1,000 метр куб ажлыг найман компани, 100-500 метр кубыг 15 компани, 100 метр куб хүртэлх ажлыг 12 компани гүйцэтгэсэн байна.
Дээрх хэргийг сийрүүлбэл: “Болор Аграмба” ХХК 2014-2021 онд 4.5 сая метр куб хөрсний ажил гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Тус компанитай хамаарал бүхий этгээдээр Ж.Батбаяр нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн дүү, Б.Тунгалаг нь УИХ-ын С.Ганбаатарын эхнэр гэсэн нөхцөл байгаа.
0 cэтгэгдэлтэй