Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах явц ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсанаас хойш хэрэг бүртгэлтийн 82 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын 38 хэргийг шалгажээ.
Тухайлбал, улс төрд нөлөө бүхий 13, Хил, Гааль, Авто тээврийн үндэсний төв, Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан 90, хувийн компанийн захирал, менежер, хувиараа нүүрс тээвэрлэгч 49, гадаад улсын 4 иргэн яллагдагчаар татагдсан байна.Үүнээс 96 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох 12 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс анхан шатны шүүх 7 хэргийг хянан шийдвэрлэж, 2 хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.
0 cэтгэгдэлтэй