Цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс 2023 оны арваннэгдүгээр сарын 30-нд гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 гаруй хувьд их (26 хувь нэн их, 43 хувь их), 26 хувьд нь дунд зэрэг, таван хувьд бага эрсдэлтэй гарсан.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна. Өнгөрсөн зун гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутаг, цас ихээр орсон төв, зүүн бүсийн аймгуудад зудын эрсдэл өндөр байна гэж Улсын онцгой комиссоос Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Аймаг, орон нутгийг бэлэн байдлын зэрэглэлд хэсэгчилсэн байдлаар шилжүүлж ажиллуулахыг тус хурлаас даалгалаа.
0 cэтгэгдэлтэй