Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмжтэй байдал чухал хэрэгцээтэй байна

Serelt admin 2023-12-7

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн зүгээс НЗДТГ болон яамд дахь дэд, салбар зөвлөлүүдтэй уулзалт зохион байгуулж эхэллээ. Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлөөс зохион байгуулж буй хамгийн эхний уулзалт өнөөдөр НЗДТГ-т болж, нийслэлийн салбар зөвлөлтэй уулзав.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмжтэй байдал чухал хэрэгцээтэй байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, дэд даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг ажилладаг бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд нийслэлийн харьяа байгууллагуудаас гадна “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо” ТББ, “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” ТББ, “Монгол Улсын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо” ТББ, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгууллагын Шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл”-ийн төлөөллүүд багтдаг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмжтэй байдал чухал хэрэгцээтэй байна

Тус уулзалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын саналыг танилцуулж, тухайн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр тулгамдсан асуудал, шийдлийн талаар санал солилцсон юм.