1965 оноос агнахыг хориглосон хар сүүлт зээр агнасан хэргийг илрүүлжээ

Serelt admin 2023-12-11

Экологийн асуудал хариуцсан алба хаагчид хууль бусаар ан агнах, байгалийн ургамлыг бэлтгэх, ашигт малтмал олборлох гэмт хэргүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тодруулбал:

  • Дорноговь аймгийн Эрдэнэ сумын иргэн 42 настай М гэгч нь 6 тооны хар сүүлт зээрийг хууль бусаар агнаж,тээвэрлэсэн;
  • Дархан-Уул аймгийн  Орхон сум 2-р багийн нутаг дэвсгэрт Сэлэнгэ аймгийн иргэн 28 настай  Н нар нь “Илдэн игүүшин” нэртэй ховор ургамал зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан;
  • Төв аймгийн Заамар сумын нутаг тусгай хэрэгцээний эрүүл газарт 37 настай иргэн Б нь бусадтай бүлэглэн хууль бусаар газрын хэвлийд халдаж,  гар аргаар алт олборлосон.

Иргэдийн анхааралд:

Монгол Улсад хар сүүлт зээр агнахыг 1965 оноос хориглосон бөгөөд  Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 264, 2013 оны 7 дугаар тогтоолоор тус тус “Ховор” амьтны зэрэглэл, хөхтөн амьтны Улаан данс”-д тус тус бүртгэгдсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 1995 оны “Жагсаалт батлах тухай” /Ховор ургамлын жагсаалт/ 153-р тогтоолоор “Илдэн игүүшин” ургамлыг ховор ургамлын жагсаалтад оруулжээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байгааг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна.