“УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫН ХЯНАЛТЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ III”-ИЙН ХАМТАРСАН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 10 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Serelt admin 2023-12-8

“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх-III” төсийн Хамтарсан Зохицуулах Хорооны 10 дахь удаагийн хурал 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хуралдлаа.  Тус хуралд Монголын талаас Эрчим Хүчний Яам, Уул Уурхай Хүнд Үйлдвэрлэлийн Яам, Байгаль, Орчин Аялал Жуулчлалын Яам, Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороо, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, Нийслэлийн Нийтийн Тээврийн Газар, Цаг Уур, ОрчныШинжилгээний Газрын төлөөллүүд оролцлоо. Японы талаас Японы элчин сайдын яам, ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэд дарга Токүжи ЁШИМУРА, төслийн Япон талын дарга Тоорү ТАБАТА, Нацужи САВАКИ нар оролцлоо. Хурлыг төслийн Монгол талын дарга Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Батшагай удирдан явуулсан бөгөөд хурлаар төслийн явцын тайлан үр дүн, тулгарч буй асуудлуудын талаар санал солилцож, төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч хэрэгжилт хангалтгүй байгаа ажлуудыг эрчимжүүлэх чиглэлээр зохихарга хэмжээ авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.