Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрээр “Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. Одоогийн байдлаар 90 гаруй сум цагаан зудтай байна. Малчдын нөхцөл байдал хүндэрч байна.
Малчдын бойлсон махыг зах зээлд нийлүүлэх чиглэлээр 100 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн. Малчдаас мах авах ажлыг эрчимжүүлнэ. Малын тэжээл, өвсний хомсдол үүсэж байна. Зам цасанд дарагдсан, нийлүүлэлт хангалтгүй байна. Иймд малын тэжээл экспортлохыг 2024 он дуустал зогсоох шийдвэр гаргалаа. Тэжээлийн үйлдвэрүүдтэй хамтарч малчдад үйлдвэрийн үнээр малын тэжээлийг нийлүүлэх ажил хийж байгаа” гэв.
0 cэтгэгдэлтэй