Шархад орчимд 10:30 цагийн хэмжилтээр агаарын чанарын индекс 2184-ийг зааж байна. Агаарын чанарын индекс 500-ыг давах нь маш их бохирдолтой буюу хамгийн муу үзүүлэлт байдаг. Харин Шархад орчимд үүнээс дөрөв дахин их байгаа нь эрүүл мэндэд хортой ангилалд багтах үзүүлэлт юм.
Тухайн бүсэд өнөөдөр өглөө PM 2.5 тоосонцор хүлцэх хэмжээнээс хэтэрчээ. Мөн Таван буудал, Баянхошуу, Хайлааст орчимд агаар бохирдол их байгааг агаарын чанарын мэдээ харуулж байна.
0 cэтгэгдэлтэй