“Сувдан ээмэгт бүсгүй” Ян Вермер (1665)
Нидерландын Гаг хотын музейд хадгалагддаг эл бүтээлийг “Умардын Моно Лиза” гэж нэрлэх нь бий. Уг гайхамшигтай зургийг зурсан зураач Ян Вермер нь амьд ахуй цагтаа төдий алдар нэрд гараагүй ч түүний үлдээсэн “Сувдан ээмэгт бүсгүй” зургийг хүн төрөлхтний урлагийг тодорхойлох цөөн зургийн нэгээр зүй ёсоор нэрлэдэг. Сувдан ээмэгтэй бүсгүйг хөмсөггүй зурснаараа тайлагдашгүй эмэгтэй хүний нууцлаг ертөнцийг тодотгожээ.
0 cэтгэгдэлтэй