Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ес дэх ялалтаа байгууллаа

Serelt admin 2024-02-29

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ес дэх тулаанаа хийж, ялалт байгууллаа. Мэргэжлийн бокст найм дараалан ялалт байгуулаад байсан түүний энэ удаагийн өрсөлдөгч Гвиней улсад төрсөн Канад иргэншилтэй тулаанч Мохамед Сумаоро байлаа. Мохамед Сумаоро одоогоор 14 ялж, хоёр ялагдаад байв.

Бооцоот тааврын компаниуд манай тамирчин Э.Цэндбаатарыг “Илт давуу ялалт байгуулна” хэмээн таамаглаж байсан ч найман үеийн турш тулалдаж шүүгчдийн саналаар ялалт байгууллаа.