Өчигдөр Баян-Өлгий аймгийн төвөөс баруун тийш 150 км-т орших Цэнгэл сум II багийн “Хаг”, Баянхонгор аймаг, Галуут сумын Хайрхан багийн “Бунхант” мөн аймгийн Эрдэнэцогт сум, Угалз багийн “Дээд жаргалант” орчим зарим газарт зам даваа цасанд боогдож зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан тухай дуудлага хүлээн авчээ.
Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, хаагдсан зам давааг нээж, малчдад шаардлагатай нүүрс, түлээ, өвс тэжээл хүргэж өгч, ажилласан байна.
0 cэтгэгдэлтэй