“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэнэ

Serelt admin 2024-03-1

“Бэлтэс мөрөн” ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2595 иргэнээс 48 484 419 600 төгрөгийг залилж, мөнгө угаах хэрэгт холбогдоод буй.

Уг хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас бичсэн эсэргүүцлийн дагуу Хөвсгөл аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шүүгчийн захирамжийг тус хэргийн шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргасныг хоёрдугаар сарын 21-нд хэлэлцжээ.

Улсын Дээд Шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна. Тиймээс Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэж, шийдвэрлэхээр болжээ.