Умард Солонгос БНСУ-тай байгуулсан цэргийн гэрээгээ цуцаллаа

Serelt admin 2023-11-23

Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах зорилготой таван жилийн өмнө байгуулсан гэрээг цуцаллаа.

Мягмар гарагт Пёньян цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөснөөр гэрээ зөрчигдөж эхэлсэн юм. Умардын тал тус хэлэлцээрийн дагуу зогсоогоод байсан цэргийн бүх үйл ажиллагаагаа нэн даруй сэргээнэ гэж мэдэгджээ.

“Бид газар, далай, агаар зэрэг бүх салбарт цэргийн хурцадмал байдал, мөргөлдөөнөөс сэргийлэхийн тулд авсан цэргийн арга хэмжээг цуцалж, хилийн шугамын дагуу зэвсэгт хүчний хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэ төрлийн цэргийн техник хэрэгслийг нэмж байрлуулна” гэж  БНАСАУ-ын төрийн төв мэдээллийн агентлагаас гаргасан мэдэгдэлд дурдсан байна.

2018 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг Пёньянд айлчлах үеэр хилийн зөрчил мөргөлдөөнийг багасгах зорилгоор батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж байв.