Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хонхор”-ын замд энэ оны өнөө өглөө “Tоёота приус” маркийн автомашин замын зорчих хэсэг дээр зогсож байсан “Hongyan” маркийн ачааны автомашины араас мөргөсөн осол гарчээ. Ослын улмаас зорчигч гэмтэж, жолооч нас барсан харамсалтай осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд жолооч нарыг
- Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;
- Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;
- Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;
- Зорчих хэсгийг чөлөөлөх;
- Ослын зогсолтын тэмдэг байршуулах;
- Бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг ЦЕГ-аас анхаарууллаа.
0 cэтгэгдэлтэй