Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ

Serelt admin 2024-03-29

Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөжээ. Мөн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын сүлжээг нэмэгдүүлэх хүрээнд 31 байршилд авто зам, замын байгууламж барих төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ талаар “Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат “2024 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. Жишээлбэл, Намъянжүгийн гудамж буюу Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто зам, Амгалангийн зам буюу Ботаникаас Улиастайн гүүр хүртэлх авто зам зэрэг насжилт хэтэрч, удаан хугацаанд их засварт ороогүй замуудыг шинэчилж сайжруулна. Авто замыг засаж шинэчлэх ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулсан бөгөөд гэрээ байгуулах шатандаа орсон” гэлээ.