Өнөөдрөөс Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр 24 цагаар ажиллана

Serelt admin 2024-04-1

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийг өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 24 цагийн горимоор ажиллуулахаар шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар Замын-Үүд-Эрээн боомтоор хоногт дунджаар 250-300 ачааны тээврийн хэрэгсэл гарч, суудлын болон жуулчин тээврийн машинууд хил гарч байна.