Туркийн сөрөг хүчин Истанбул болон бусад гол хотуудыг удирдах санал хураалтаар тэргүүлж байгааг урьдчилсан дүн харуулж байна

Serelt admin 2024-04-1

Саналын хайрцгийн 60 шахам хувийг тоолж дуусаад Бүгд Найрамдах Ардын Нам буюу СӨХ-ны одоогийн хотын дарга Экрем Имамоглу Туркийн хамгийн том хот, эдийн засгийн төв болсон Истанбул хотод тэргүүлж байна гэж төрийн телевизийн TRT мэдээлэв. Нийслэл Анкара хотын дарга Мансур Явас томоохон саналтайгаар суудлаа хадгалж үлдсэн нь үр дүнгээс харагдаж байна. Туркийн 81 мужаас 36-д нь СӨХ тэргүүлсэн гэж TRT агентлаг мэдээлэв.