“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /2024.04.01/ 14 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхлэв. Хуралдааны эхэнд Хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа хуралдааны хаалттай горимоор нийт гурван асуудлыг хэлэлцэж, Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан байна.
Ташрамд дурдахад, уг Хянан шалгах түр хороо Монгол Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан билээ.
0 cэтгэгдэлтэй