Өмнөговь аймгийн 15 сумын малчдын төлөөлөл хуран цуглаж зөвлөгөөн чуулганд оролцож байна

Serelt admin 2023-11-17

Малчдын зөвлөгөөн нь 2 жил тутам зохион байгуулагддаг хэдий ч цар тахлын улмаас товлосон жилдээ зохион байгуулагдаагүй юм.

Энэ удаагийн зөвлөгөөнд 420 гаруй малчид ирж оролцож байна. Говь нутагт цаг уурын өөрчлөлт болж жил ирэх тутам ган гачиг болох давтамж нэмэгдэж малчдын аж ахуй амьдралд ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм.

Иймд малчдынхаа дуу хоолойг сонсох, тэдний санал санаачилгыг ажил хэрэг болгох зорилготойгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилт бүхий “Чинээлэг малчин”, “Нутгийн үйлдвэрлэгч”, “Бэлчээр усжуулалтын 2-р аян” зэрэг дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.