Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн Цөм технологийн-1, шинжлэх ухаан, технологийн-9 төсөлд шинжээчдийн дүгнэлтээр 86.6-98.0 хувийн үнэлгээтэй гүйцэтгэлийг салбар зөвлөлийн гишүүд хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэв.
Салбар яамны захиалгаар 2008-2023 онд Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт шинжлэх ухаан технологийн-109, цөм технологийн-3 төсөл хэрэгжүүлсэн. Төслүүдийн хэрэгжилтэд Шинжлэх ухаан технологийн сангаас нийт 6.5 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна.
Дээрх хугацаанд хэрэгжсэн Шинжлэх ухаан, технологийн болон Цөм технологийн төслүүдийн үр дүнгээс дурдвал, ном товхимол-290, эрдмийн зэрэг горилсон бүтээл-67, шинэ ба шинэчилсэн бүтээл-129, шинэ ба шинэчилсэн технологи-222, тоног төхөөрөмжийн туршилтын загвар-30, стандарт-202, зөвлөмж-308, заавар-270, патент-51, шинэ онол-14, ашигтай загвар-51, зохиогчийн эрх- 34, гадаад өгүүлэл- 457, дотоод өгүүлэл-1792, гадаад илтгэл-403, дотоод илтгэл-1472, аргачлал-171, ишлэл-1070 зэрэг үр дүнгүүд гарчээ.
Эдгээр үр дүнгүүдийг үйлдвэрлэлд үр ашигтайгаар нэвтрүүлэхэд анхааран ажиллах шаардлага үүсэж байна.
0 cэтгэгдэлтэй