ЦЕГ: Дөрвөн хүүхэд алга болсноос гурвыг нь олсон

Serelt admin 2024-04-10

Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 13 настай охин дөрөвдүгээр сарын 8-нд хичээлдээ явлаа гэж гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй алга болсон талаарх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тухайн дуудлагын дагуу алга болсон бага насны хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Алга болсон бага насны хүүхэд нь 158 см орчим өндөртэй, туранхай, давхраатай том нүдтэй, цагаан зууван царайтай, урт бор шар үстэй.

Гэрээсээ гарахдаа ягаан куртик, цэнхэр жийнс, саарал өнгийн цүнх, хар арьсан гуталтай явж байсан тул хүүхдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 94945413, 94140880, 80368822 дугаарын утсанд ирүүлнэ үү.

Харин долоон настай, 12 настай, 14 настай алга болсон гурван хүүхдийг олсон байна.