Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн 829 өрхийн дунд судалгаа явуулахад хөдөө орон нутагт 78, хотод 50 гаруй хувь нь химийн бодис, техникийн тос хадгалах зориулалттай сав ашигладаг нь тодорхой болжээ. “Эко усны сав” ХХК-ийн удирдлагууд үйлдвэрлэлийн болон хаягдал дахин боловсруулах явцаа танилцууллаа. Тус компани БНСУ-аас өндөр нягтралтай полиэтилен HDPE буюу олон улсын чанарын гэрчилгээтэй түүхий эд ашиглан усны сав үйлдвэрлэж байна. Сав, баглаа, боодлын үйлдвэрлэл шинэ салбар хэдий ч дотоодын хэрэгцээний 35 хувийг хангадаг бөгөөд жилд 200 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж байна. Тухайлбал нэг өрх дунджаар 20-100 литрийн багтаамжтай 3-4 ширхэг, нийт хоёр сая гаруй зориулалтын бус хүнсний савыг өдөр тутмын амьдралдаа ашигладаг. Энэ нь бусад төрлийн савны хэрэглээтэй харьцуулахад хоёр дахин өндөр гэсэн үг юм.
0 cэтгэгдэлтэй