Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +15…+17 градус дулаан.
Өнөөдөр говь, талын нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хархираа, Түргэний уулс, Увс нуурын хотгороор бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +9…+14, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +24…+29, бусад нутгаар +13…+18 градус дулаан.
0 cэтгэгдэлтэй