Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж тэргүүтэй төлөөлөгчид Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөллийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, өнгөрсөн зудын гамшиг болон 2024 оноос хэрэгжиж эхэлсэн “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл өгч, Монгол Улс АНУ-ын хооронд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд 2024 оны 10 дугаар сард АНУ-ын аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад ирүүлэх талаар санал солилцлоо.
Мөн төлөөлөгчид АНУ-аас Монгол Улсад малын нэмэлт тэжээл болон хүнсний бүтээгдэхүүн импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлж, АНУ-ын хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллахад бэлэн байгааг онцлов.
0 cэтгэгдэлтэй