“Төрийн албан хаагчдыг нэг өдөр цахимаар ажиллуулна”

Serelt admin 2024-09-3

Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн түгжрэлийг бууруулахын санаачлага гаргажээ. Тэрбээр, төрийн албан хаагчдыг долоон хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулах, УИХ-ын гишүүд түгжрэлийн нөлөөллийг бууруулах ажилд нэгдэх,  нийслэлээс дэвшүүлж буй “Ecomobility” алхах, авто машинаа хуваалцах, унадаг дугуй, скүүтерээр зорчих, нийтийн тээврээр зорчих гэсэн дөрвөн үндсэн санаачилгуудад оролцож хамтран ажиллахыг уриалсан юм.

“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өчигдөр /2024.09.02/ болж, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах урт болон богино хугацааны ажил арга хэмжээг төлөвлөж зөвлөмжийг гаргасан.

Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн Нийтийн тээврийн газраас Төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй ажилтан албан хаагчдад үйлчлэх ажилчдын автобусыг хүлээлгэн өгсөн гэдгийг онцолсон юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Төрийн албан хаагчдад хоол, унааны хөлсийг олгодог. Үүнээс унааны зардал болох өдрийн 2000 төгрөгийг ажлын 22 өдөрт тооцож, нийслэлийн Нийтийн тээврийн газарт шилжүүлснээр бид Төрийн ордонд ажиллаж байгаа 1400 гаруй ажилтан албан хаагчийг ажилчдын автобусаар хүргэж өгч, авах үйлчилгээг үзүүлнэ.