Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хяналт, шалгалтын дүнгийн талаар Сангийн сайд Б.Жавхлан тус хуралдаанд танилцуулж, 61 компанийг бүртгэлд нэмж оруулж байгааг мэдээллээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль”)-ийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалт, Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолоор баталсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”, “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-д үндэслэн захиалагч болон тендерт оролцогч этгээдээс ирүүлсэн хүсэлтэд үндэслэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны наймдугаар сарын 21-ний өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” 03, “Удирдамжийн хугацаа сунгах тухай” 04 дугаартай удирдамжийн дагуу хийсэн худалдан авах ажиллагааны улсын байцаагч нар хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын үр дүнд дараах 61 хуулийн этгээдийг тендерт оролцох эрхээ хязгааруулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай Сангийн сайдын тушаал гарсан. Одоогоор тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэлтэй хугацаа дуусгавар болоогүй 40 хуулийн этгээд дээр дээрх аж ахуйн нэгжүүдийг нэмж бүртгэсэн болно гэж Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсээс мэдээллээ.
Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг дараах хаягаар үзнэ үү: https://www.tender.gov.mn/mn/bidder/blacklist?supplierName=undefined&page=4
0 cэтгэгдэлтэй