Ахмад настны оролцоог дэмжих лобби бүлэг байгуулжээ

Serelt admin 2024-10-2

Ахмад настны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төрөөс баримтлах бодлого, түүний үр дүнг сайжруулахад ахмад настны оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий лобби бүлэг байгуулагджээ. УИХ-ын хамгийн ахмад гишүүн Д.Рэгдэл Ахмад настны оролцоог дэмжих бүлэг байгуулж байгаа тухай албан бичгээ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр хүргүүлжээ. Тус бүлэгт түүнээс гадна УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Р.Батболд, О.Батнайрамдал, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Х.Булгантуяа, Ж.Галбадрах, Г.Ганбаатар, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл, Ч.Номин, Б.Пунсалмаа, О.Саранчулуун, Г.Тэмүүлэн, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн, Дав.Цогтбаатар, Дам.Цогтбаатар, Л.Энхнасан, М.Энхцэцэг нар багтжээ.