НОБГ: Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Serelt admin 20 цагийн өмнө

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 39 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Онцгой байдлын алба хаагчид 7,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.