Өгөөжийн 60 хувийг иргэдэд хүртээх тохиролцоонд хүрч, гарын үсэг зурлаа

Serelt admin Өчигдөр

Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон “Ачит ихт” компанийн эзэмшиж буй Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн хэлцэлд талууд гарын үсэг зурлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т “… газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Энэ заалтыг хэрэгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлэн талууд тохиролцоонд хүрлээ.

2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, түүнийг одоо ба ирээдүйн иргэддээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрх тэгш, шударга хуваарилах” зарчмыг тусгасан бөгөөд Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан.

Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг хэрэгжүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмыг хангах үүднээс стратегийн ач холбогдолтой ордод хамрагдсан болон үүсмэл ордуудад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдтэй хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байна.