Герман, Унгар, Болгар гэсэн гурван улсад зохиогдсон шорт трекийн олон улсын тэмцээнд манай улсын тэшүүрчид амжилттай оролцож, дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авлаа. Тухайлбал, Унгар улсад болсон олон улсын тэмцээний 500 метрийн зайд Э.Мөнх-Эрдэнэ мөнгө, Г.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна.
Дараа нь Болгар улсад болсон ОУТХ-ны тэмцээний 3000 метрийн багийн буухиа уралдаанд Э.Мөнх-Эрдэнэ, Т.Тэмүүлэн, Г.Мөнх-Эрдэнэ, С.Ганхөвсгөл нар хүрэл медаль хүртснээр Нидерланд улсад ирэх сарын 2-4-нд болох залуучуудын дэлхийн цомын тэмцээнд уралдах эрхээ авлаа.
Тэгвэл ганцаарчилсан төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд Б.Гэрэлтуяа, эрэгтэйчүүдийн ангилалд Г.Мөнх-Эрдэнэ нар алтан медаль хүртснээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ирэх сарын 8-10-нд болох дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд тэдэн дээр нэмэгдэж, Унгар болсон тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Э.Мөнх-Эрдэнэ уралдах юм.
0 cэтгэгдэлтэй