Даланзадгадын нутаг дэвсгэрээс 17 тэсрэх бөмбөг, сум илрүүлжээ

Serelt admin 2024-04-1

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн цэргийн алба хаагчид Өмнөговь аймгийн ард иргэдийг амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь учирч болзошгүй эрсдэлээс авран хамгааллаа.

Тодруулбал, тус ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг ЗХЖШ-ын даргын тушаалаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт 03 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд олон тооны сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгожээ.

Алба хаагчид нийт 17 байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг болон сум, галт хэрэглэлийг илрүүлж, устгах ажлыг зохион байгуулсан байна.