Цагдаагийн байгууллагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн хийлээ. Мөн үеэр Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Өсөхбаяр “Экологийн цагдаагийн албанаас Булган, Говь-Алтай, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь аймагт зургаан удаагийн шалгалт хийлээ. Шалгалтаар 85 этгээд бүлэг зохион байгуулалтад орж, 10 байршилд хууль бусаар ашигт малтмал олборлож байсан үйлдлийг илрүүлсэн. Улмаар 12.4 кг алт, 120 тонн жонш, үйл ажиллагаандаа ашиглаж байсан техник хэрэгсэл болон тэсрэх бодис, азотын хүчил, мөнгөн усыг хурааж авлаа. Ой модонд болон ухсан нүхэнд байршуулсан байсан 35 техник хэрэгслийг холбогдох албаныханд хүлээлгэж өглөө. Нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийг агнасан гурван хэрэг, халиун буга, зэрлэг гахай, хойлог, хотон шувуу, хүрэн баавгай агнасан, загас барьсан хэргүүдийг илрүүлсэн байна.
Энэ оны эхний улиралд Улаанбаатар хотыг тойрсон 839 зөрчлийг илрүүлжээ. Үүнээс тарвага агнасан 329 зөрчил байгаа нь нийт зөрчлийн 50 орчим хувийг эзэлжээ.Дөрвөн жилийн хугацаанд улсын хэмжээнд уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн 27.8 мянган га талбай тоологдсон. Өнгөрсөн оны эцсийн дүнгээр 6,113 га талбайд нөхөн сэргээлт хийсэн байна. Энэ онд багтааж нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэнэ. Нисгэгчгүй төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглаж, мод бэлтгэх, ашигт малтмал олборлох гэмт хэргийг илрүүлнэ” гэсэн юм.
0 cэтгэгдэлтэй