УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд найрамдах Киргиз улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 23-ны 14:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл зарим гудамж, замын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлана.
Иймд жолооч нарыг хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, анхаарал болгоомжтой, соёлтой хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зөвлөлөө.
0 cэтгэгдэлтэй