“ХОРИН НЭГЭН ДАРА ЭХИЙН ЧУУЛГАН – ӨНДӨР БОГДЫН ӨВ” “ БУРХАН БАГШИЙН ЦАХИУР ЭРДЭНЭ” тусгай үзэсгэлэнг толилуулж байна

Serelt admin 2023-11-23

Богд Хааны  Ордон музей  11 дүгээр сарын 17-27-ны өдрүүдэдЧингис хаан Үндэсний музей, Чойжин ламын сүм музей, цуглуулагч Б.Амарсанаатай хамтран “ХОРИН НЭГЭН ДАРА ЭХИЙН ЧУУЛГАН – ӨНДӨР БОГДЫН ӨВ” “ БУРХАН БАГШИЙН ЦАХИУР ЭРДЭНЭ” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна.


Үзэсгэлэнд Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мутраар бүтээсэн Ногоон дара эх, Хорин нэгэн дара эх тэргүүтэн түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүд, Өндөр гэгээний амьдрал өвд холбогдох намтар түүх, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс бүрдсэн 60 гаруй үзмэр дэглэгдэж байна.


Энэхүү үзэсгэлэнд Өндөр гэгээний бүтээсэн нандин шүтээнүүд бусад музейнүүдээс хүргэгдэн ирж нэг дор залагдаж буйгаас гадна Богд хааны Ордон музейн сан хөмрөгт хадгалагдах Монголын төдийгүй дэлхийн хосгүй үнэт өв, нандин шүтээн “БУРХАН БАГШИЙН ЦАХИУР ЭРДЭНЭ” -ийг хамт дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм.