БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Serelt admin 2024-05-20

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол Улс, БНСВУ-ын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд гүн талархал илэрхийлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчуулууны шийдвэрээр Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зоан Хань Дамыг “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”-ны тэмдгээр шагнав.