Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Вьетнамын соёлын өдөрлөг” арга хэмжээ Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт боллоо.
Соёлын өдөрлөгт МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам тэргүүтэй албаны төлөөллүүд оролцож, Соёл, Спорт, Аялал Жуулчлал Залуучуудын сайд Ч.Номин, БНСВУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Нгуен Ван Хунг нар өдөрлөгийг нээж мэндчилгээ дэвшүүллээ.
Үүний дараагаар Вьетнам улсын Үндэсний хөгжим, дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн “Вьетнамын өнгө” тоглолтыг зочид үзэж, сонирхлоо.
0 cэтгэгдэлтэй