“Түмэн тэмээний баяр 2025” 26 дахь жилдээ энэ сарын 1-3-ны өдрүүдэд Даланзадгад суманд амжилттай болж өндөрлөлөө. Өмнөговь аймаг соёл, уламжлалаа таниулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн 21 сумаас 24 500 гаруй оролцогч, гадаадын 10 гаруй улс орны 100 гаруй мэргэжилтэн, аялагч жуулчид оролцжээ. Мөн таван аймгийн бизнес эрхлэгч 120 гаруй иргэн, 50 гаруй аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ үзүүлсэн байна. Хоёр өдрийн турш зохион байгуулагдсан зөвхөн сүү цагаанаас 78.2 сая төгрөг борлуулт хийгээд байна гэж Өмнөговь аймгийн ХХААХҮГ мэдээллээ. Урьд жилүүдэд Өмнөговьчууд тэмээний баяраа гуравдугаар сарын эхээр зохион байгуулдаг байсан бол уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор өнгөрсөн жилээс ийн баяраа нэг сараар наашлуулж хийдэг болсон. Дэлхийд ховор хоёр бөхт тэмээний цөм нь Монгол Улс. Улсын хамгийн олон тэмээтэй нь Өмнөговь аймаг. Улсын хэмжээнд 480.6 мянган тэмээ тоолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.7 мянга буюу 1.4 хувиар өссөн байна. Монголын хамгийн олон тэмээтэй Өмнөговь аймаг өнгөрсөн өвөл 148.2 мянган толгой тэмээ тоолуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 8.9 мянга буюу 5.7 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Удаад нь 58 мянган тэмээтэй Дорноговь, 52.5 мянган толгой тэмээтэй Баянхонгор аймаг орж байна. “Түмэн тэмээний баяр 2025” наадмаар уламжлал болгон зохиодог “Тэмээтэй сайхан хос”, “Шилмэл буур”, “Шилмэл ингэ” шалгаруулах тэмцээн, “Тэмээн поло” тэмцээний тоглолт, тором, тайлаг тэмээний уралдаанаас гадна “Тэмээчид дуулж байна” дууны уралдаан, тэмээний аж ахуйг үйлдвэржүүлэх “Монгол тэмээ-Тогтвортой хөгжлийн боломж” хэлэлцүүлэг, симфони найрал хөгжмийн тоглолт зэрэг 20 гаруй уралдаан тэмцээн, тоглолтыг зохион байгуулж, өчигдөр өндөрлөлөө.

-9° C
3566.31

6 cэтгэгдэлтэй
u8kOLRoE2GB
Uyo8wGt2Vt7
aIZDtflh916
Alright guys, giving idd88 a shoutout. Had a good time trying my luck. Bonuses were alright, and the customer service was surprisingly quick. Give it a shot and see what you think! Link right here: idd88
Looking for a new online casino? Playcity casino is on my list to try out. Heard some good things about their game selection. Will report back after a few rounds! Do not loose your chance know. playcity casino
Iniciar sesión en Fundalor es super fácil y rápido, y una vez dentro, la diversión no tiene fin. La plataforma es intuitiva y segura. No esperes más y visita fundalor iniciar sesión.