Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар өнөөдөр (2025.02.03) Ховд аймгийн Алтай, Үенч суманд ажиллаж, иргэдэд Улсын Их Хурлын бодлого, үйл ажиллагааг тайлагнан, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шинэ парламентын баримтлан хэрэгжүүлж буй хууль, эрх зүйн “Гурван төгөлдөршил” бодлогыг танилцуулав. Тэрээр, Улсын Их Хурлын гишүүд ард иргэдэд тайлангаа тавихдаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд баригдсан барилгын тоог танилцуулах биш, сонгогдон ажиллаж эхэлсэн үеэс хойших улс орны эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн сайжирсан талаарх хувь хэмжээгээр ажлаа тайлагнадаг болно гэдгийг онцоллоо.
Алтай сумын иргэдийн зүгээс Булган боомтын үйл ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэхэд анхаарал хандуулахыг хүсэв. Тус боомт нь зөвхөн Ховд аймгийн төдийгүй баруун бүсийн иргэдийн худалдаа эрхлэх, зах зээлээ өргөжүүлэх боломж гэдгийг том зургаар нь харж, анхаарч ажиллана хэмээн Улсын Их Хурлын дарга хэллээ. Тус сумын иргэд хэрэглээний зээлийн хүүг бууруулах боломж бий эсэхийг лавлаж байв. Шинэ парламент “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлж, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалсан, тэдэнд боломж олгосон, зээлийн хүүг бодитой түвшинд бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьж ажиллана гэдгийг Улсын Их Хурлын дарга хэллээ.
Үенч суманд энэ жил цэвэр, бохир усны болон дулааны шугам сүлжээ, Хөшөөтийн уурхайгаас Үенч сум хүртэлх 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөл байгуулахаар төлөвлөж, шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгасан юм. Ингэснээр Үенч сум эрчим хүчний хязгаарлалтгүй болж, үйлдвэрлэл эрхлэх нөхцөл бүрдэнэ. Иргэд цахилгааны үнэ 30 хувь нэмэгдэнэ гэсэн ч огцом өсч, авч буй цалингийнхаа талыг цахилгааны төлбөрт өгч байгаагаа хэлж, энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байв. Цахилгааны төлбөрийн огцом нэмэгдлийг шалгуулж, тодруулахаар Засгийн газарт хандана гэлээ.

-17° C
3565.55

6 cэтгэгдэлтэй
uU5R2gVEb1o
EZGweBcs7eQ
TmVuKxdA77o
Had a quick look at bhtclubgamelogin1. Seems alright. Nothing too special, but worth a look if you’re bored and need something new to play. bhtclubgamelogin1
Yo, heard some chatter about bot 88. Apparently, they have a good selection on offer on football. Always comparing sites before, but might be worth adding to the radar. bot 88
Funinexchange 247 is something that a friend recommended. Have been on it for a week and things have been doing good so far. Check it out if you’re looking for something new. funinexchange 247