Амжилт бол хүн нэг бүрийн хувьд харилцан адилгүй зүйл билээ. Нийгмийн байр суурь, хөрөнгө мөнгө, эрх мэдэл, хүч нөлөө гээд ялгаатай зүйлийг бид хүсдэг. Гэвч таны амжилтын зураглал юу ч бай, түүнд хүрэхэд тань туслах 20 алтан дүрмийг танилцуулж байна.
- Таны IQ хэд байх хэнд ч сонин биш
- Бусдад таалагдаж буй зүйл бус, өөрт таалагдаж буй зүйлийг сонгох нь илүү чухал
- Мөнгө, статус, алдар хүнд нь аз жаргалын баталгаа биш юм
- Өөрийн мөрөөдлийг ажлын зорилго чиглэлтэйгээ нийцүүлэх нь гайхалтай үр дүнд хүргэдэг
- Бусдын зөвлөгөө бол бусдын амьдралаас урган гарсан үнэн юм. Таны амьдрал тэр бүр бусдынхтай адил байхгүй болов уу
- Зарим үед зөвлөгөө бус тусламж дэмжлэг бидэнд дутагдаж байдаг
- Өөртөө итгэж, сөрөг бодлоос зайлсхийх нь танд бусдаас хараат бус байдлаар мотивацийг олоход тусалдаг
- Хийж буй зүйл тань бусдад хэрхэн нөлөөлж байгааг харах нь чухал
- Их сургууль хүн бүрийн хувьд зөв сонголт байдаггүй. Ажил мэргэжлийн зам хаанаас ч эхэлж болно
- Хэзээ ч бууж өгөхгүй байх тэсвэр хатуужил, үргэлж өсөн дэвжихийг хүсэх тэмүүлэл зорьсондоо хүрэх амин сүнс юм
- Хэрэв хүсвэл аз жаргалд хэн ч хүрч чадна
- Хийж буй зүйлээ өдөр бүр тунгааж, хаанаас хааш явж, юу хийж байгаагаа бодож бай
- Хэн гэдгээ мэдэх, онцгой сайн хийж чаддаг зүйлээ олох нь танд мөрөөдлийн ажлаа олоход тусална
- Дуртай ажлаа олох нь стресс, ядралт бухимдлаас сэргийлэх чухал арга юм
- Та ажлаасаа ямар нэг таашаал авахгүй байвал нэн даруй амьдралаа өөрчлөх хэрэгтэй
- Ажил мэргэжлийн замаа удирдах нь хэн хүнгүй сурах хэрэгтэй чадвар юм
- Хүн өөрийгөө таньж мэдсэн цагт л ямар ажил хийх ёстойгоо бүрэн ухаардаг
- Өөрийгөө бусадтай бүү харьцуул
- Сэтгэл санааны хэвийн байдалдаа анхаарах нь амжилтын тулгуур юм
- Алдаа бүтэлгүйтэл бол шинийг олж мэдэх гайхалтай завшаан

-21° C
3566.6

3 cэтгэгдэлтэй
Lodi777com is my go-to when I’m bored. Always a good time. Give lodi777com a try, you’ll love it.
Is the Lounge777app any good? I’m looking for a new app to try so I might download from lounge777app!
Alright, check it, heard some buzz about lucky167game. Gonna give it a spin and see what all the fuss is about. Fingers crossed for some good luck You know, the kind that makes you grin like a Cheshire cat. lucky167game