Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Энхтуяа, Г.Очирбат нар өнөөдөр (2024.04.09) Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Хэльмут Кулитцтэй уулзав.
Байнгын хорооны дарга С.Ганбаатар Монгол, Германы ард түмнүүдийн уламжлалт дотно харилцааг онцлон тэмдэглэж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн талаар товч танилцуулан, эдгээр мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааны дэмжлэгийг чиглүүлэх, мөн үндэсний аж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахад арга зүйн зөвлөгөө, туслалцаа авах, хамтран ажиллах талаар идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэх шаардлага тулгарч буйг дурдав. Үүний дотор аж үйлдвэрийн парк байгуулах, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар үйлдвэрлэл, технологийн өндөр хөгжилтэй тус улсаас суралцах, судлах зүйл маш их бийг тэрбээр өгүүлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламент хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлоод, аж үйлдвэрийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон Европын зах зээлд гарах худалдаа, маркетингийн төлөвлөгөө боловсруулах чиглэлээр Германы шинжээч, экспертүүдийг урьж ажиллуулах саналтай байгаагаа хэллээ.
Европын Холбооноос Монгол Улсад худалдааны таатай нөхцөл олгож байгаа хэдий ч хангалттай хэмжээнд хүрч чадахгүй байгааг Элчин сайд Хэльмут Кулитц дурдаад, үүнийг нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүнд тавигдах тарифын бус нөхцөл шаардлагууд, түүн дотроо чанар, эрүүл ахуйн шаардлагуудыг хангах, мөн давуу талдаа суурилсан өндөр чанартай, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнүүдийг шинээр хөгжүүлж, нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга үйлдвэрлэл, технологийн паркын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, түүний хэрэгжилтийг үр дүнд хүргэх талаар Германы туршлагыг судалж, хамтран ажиллах асуудлыг хөндөн, нар, салхины зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлж, энэ талаар төр, хувийн хэвшил хэрхэн хамтран ажилласан нь манай улсад бодитой үлгэр жишээ болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Иймд Байнгын хорооноос Европын Холбоо болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай туршлага солилцох ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж, үүнд шинжлэх ухаан, инновацийн байгууллага, үйлдвэрлэгчдийн төлөөллийг түлхүү оролцуулахаар ажиллаж байгаагаа танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх гол хүчин зүйл нь нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх явдал гэдгийг чухалчилж, энэ талаар Герман Улстай явуулж буй хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат манай улсын аж үйлдвэрийн салбарт герман технологи, тоног төхөөрөмж болон үйлдвэрлэл, чанарын стандарт хангалттай суурилагдаад байгааг дурдаж, эргээд тус улсын болон Европын бусад улс орнууд руу бүтээгдэхүүнээ гаргах нь чухал байгааг дурдсан юм. Тэрбээр Хамтарсан Засгийн газарт улс төрийн намууд бодлогоо зангидан ажиллаж буй тул Монгол Улс хөгжлийн ихээхэн таатай үе дээрээ байгаа гэдгийг онцлов.
Элчин сайд Хэльмут Кулитц Улсын Их Хурлын гишүүдийн хөндсөн асуудлууд Монгол Улсын хувьд ихээхэн чухал гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд урьд өмнө сэргээгдэх эрчим хүч, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, аж үйлдвэрийн паркын эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар идэвхтэй ажиллах ирснийг танилцууллаа. Цаашид хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, туршлага, мэдээлэл солилцох болон бусад арга замаар өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

-17° C
3566.6

4 cэтгэгдэлтэй
Interesting take on maximizing returns! Seeing platforms like philslot download cater to specific markets with localized options is smart. Player experience is key, and streamlined access (like an app!) matters. Good analysis!
Need that bg678 download apk? I grabbed mine here and it worked like a charm. Happy gaming, my dudes! bg678 download apk
Yo, check out yn777game! Been playing there for a while, pretty solid selection of games and the site’s easy to navigate. Definitely worth a look if you’re looking for a new place to try. yn777game
Alright, so I stumbled upon 111bets the other day. Interface is clean, and they seem to have a lot of different betting options. Worth checking out maybe you’ll find something you like. 111bets